Мэндчилгээ

Эрхэм та манай компаний вэб  хуудсанд тавтай морилно уу.

Та бүхний энэ өдрийн амар амгаланг эрж , нийт хамт олныхоо  өмнөөс халуун мэндийг дэвшүүлж байна.
Одоогоос 15жилийн  өмнө “Арга Билэг Трейд” ХХКомпани нь зах зээл ардчилалтай зэрэгцэн 1997 оноос эхлэн  худалдаа үйлчилгээний чиглэлээр бизнесийн гараагаа эхэлсэн.
Худалдааны урлаг өндөр хөгжсөн улс орнуудын туршлагыг монголдоо  нэвтрүүлж дэлхийд чанараар гайхагддаг бараа бүтээгдэхүүнийг нэг дороос хэрэглэгч худалдан авагч нарт хүргэх зорилгоор бид түрээслэгч байгууллага болон хувь хүмүүсийг тодорхой шалгуураар шалган авч  худалдан авагч нартаа үйлчилж ирсэн билээ. Аливаа бизнесийн  гол  багана нь хэрэглэгчдийн сэтгэл ханамжинд тулгуурладгийн дээрээс бид Билэг их дэлгүүрийг үйлчлүүлэгчдийн хүсэл шаардлагад нийцүүлэн ажиллахыг эрхэм зорилгоо болгон ажиллаж ирсэн.
Өнгөрсөн он жилүүдэд бид бүгдийн хийж гүйцэтгэн бүтээн байгуулсан ажлууд маань тодорхой хэмжээгээр дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахад томоохон хувь нэмэр оруулсан гэж үздэг. Нөгөөтэйгүүр бидэнтэй хамтран ажиллаж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд , түрээслэгч байгууллага болон хувь хүмүүс,хэрэглэгч үйлчлүүлэгч нар мөн нийт ажилтан албан хаагчдынхаа хүч хөдөлмөрөөр манай байгууллага нь амжилттай явж байгаад талархалаа илэрхийлж  бидэнтэй хамтран ажилладаг бизнесийн эрхэм түншүүд болон хэрэглэгч үйлчлүүлэгчиддээ ажлын өндөр амжилт хүсээд таны гэр бүл, найз нөхөд, хамт олонд энэ хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж  байна.


“Арга Билэг Трейд” ХХК –ны нийт хамт олны өмнөөс мэндчилж байна.